Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгч Х.Эрдэнэтуяа тус шүүхэд томилолтоор ажиллана

2019-01-22   |   Админ

            Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүх нь ачааллыг бууруулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлд зургаан шүүгч томилолтоор ажиллуулах хүсэлт гаргасан билээ. ШЕЗ-өөс энэхүү хүсэлтийг харгалзан үзэж  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 47 дугаар тогтоолоор баталсан "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.1, 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 3 сарын хугацаагаар томилолтоор ажиллуулах боллоо. Шүүгч Х.Эрдэнэтуяагийн товч танилцуулгыг хүргэж байна. 
 
Төгссөн сургууль:
- 1979-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
- 1996-2000 онд "Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,
- 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 
 
Ажилласан байдал:  
- 1992 -2004 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, туслах шүүгч, орлон шүүгч, 
- 2004 - 2013 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч,
- 2013-2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч,
- 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс  Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.