Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-01-28   |   Админ

       
10:00
Монэнко ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Н.Батчимг, Б.Зул нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан зайлшгүй нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:23
Си Ди ЭЙЧ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
13:30
Ү.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Улсын бүртгэлийн ерөнхий  газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь заалтыг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:20
Хөвсгөл далайн эзэд ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
16:30
Ноён трэйд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.