Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-01-28   |   Админ

09:30
Б.Урантуяагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов
10:00
Бодь электроникс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ус сувгийн удирдах газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Сод монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар авах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минут хийхээр товлов.
10:00
Ц.Оюун нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Д.Лхамаа нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минут хийхээр товлов.
13:30
Каркас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Ч.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 30 минутад товлов.
14:00
Ти энд Өү Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаярт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
14:30
Г.Хандмаагийн нэхэмжлэлтэй, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15:30
Гүүд ситл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.