Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

2019-01-30   |   Админ

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр захирамжаар Шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн Захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Дээр хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцаж саналаа 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор ganbaatar@judcouncil.mn цахим хаягаар буюу Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албанд ирүүлнэ үү.