Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-02-01   |   Админ

09:00
Эн Си Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
09:00
Майнфоундэшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
09:30
Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны Иргэдийн нийтийн хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
09:30
Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасны үндэслэн нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн тул шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:00
Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлов.
11:00
Монгол улсын эрдмийн их суруулийн БСБ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу ирээгүй оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлов. 
11:30
Монэнко нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Н.Батчимг, Б.Зул нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.3.13 -д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Ү.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
14:00
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, БЗД-ийн бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүхээс нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов
14:30
Эн Си Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэв.