Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-02-27   |   Админ

09:00
Ти энд Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод жич мэдэгдэнэ гэв.
10:00
П.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон П.Эрдэнэбат нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
10:00
Г.Батхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Ц.Ганболдын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу эвлэрэх хугацаа олгох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Богдхан Уулын дархан цаазат газрын Хамгаалалтын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч  Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Өсөх таван эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Д.Энхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан захиргааны хэрэгт шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.