Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-02-28   |   Админ

09:00
Ус ургамал ТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхайн сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.13-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
09:30
Я.Баярбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Батсүрэн, шүүгч М.Цэцэгмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үндэслэлээр шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулав.
10:00
Г.Бясмангийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Э.Пүрэвжавын нэхэмжлэлтэй, МУ-ын ерөнхий сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Х.Эрдэнэтуяа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:30
ПГС ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Очир гэр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Л.Өлзийжаргал
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
ЭС СИ Эм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
 
11:30
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
13:30
Монгол улсын эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/ холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулав.
14:00
Улиастай чулуу ХХК-д, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.