Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-03-04   |   Админ

10:00
М.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй,  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шинжээч томилон түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
10:00
П.Цэндийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад эвлэрэх хугацаа олгож, шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулав.
10:00
З.Одхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
11:00
Г.Цогоогийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
Одкон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГЕГ-ын улсын байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хариуцагч, нэхэмжлэгч нарын эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11:00
Ч.Ханддоржийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч авах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Ө.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж,  2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минут хийхээр товлов.
16:00
Найтс арч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газар, ЕБС-ийн 1-р сургуулийн захиралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг тодруулах үндэслэлээр шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулав..