Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-12-05   |   Админ

10:00
Д.Загдгочоогийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасны удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:00
Нутгийн аялал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:30
ОБЕГ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Эм Си Си корпрейшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилгын хөгжлийн төвд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
 
14:30
Д.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
14:30
Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:30
Фүжи Холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.