Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх захирганы хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийн анхааралд

2019-03-11   |   Админ

Татварын алба нь 2019 оны 03 дугаар 01-ний өдрөөс Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийн хүрээнд “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авах буюу нэхэмжлэхэд суурилсан цахим татвар төлөлтийн нэгдсэн системд бүрэн холбогдсон байна. 
Иймд шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээд нь “Цахим төлбөрийн систем”-ээр дамжуулан Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаснаас авна уу.
 
http://www.mta.mn/c/view/73220