Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын төлөөлөл тус шүүхтэй танилцав

2019-03-27   |   Админ

    Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Дарханбаяр, шүүхийн захиргааны ажилчдын төлөөлөл болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Эрдэнэболд нарын есөн хүн өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирлээ. 
     Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэрэгжилтэн Г.Олонбаяр, олон нийттэй харилцах мэрэгжилтэн Ж.Амаржаргал нар зочдыг угтан авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байрны талаарх мэдээлэл, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм. Мөн тус шүүхийн “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” шүүхийн пэйж хуудаст нэвтрүүлэн ажиллаж байгаа чат пот, “Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлах цахим хөтөч, “Нээлттэй танхим” архив зэргийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  
     Тус шүүхээс санаачлан хэрэгжүүлж буй эдгээр ажлыг зочин шүүхийн хамт олон илүү сонирхож, өөрийн шүүхийн үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.