Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны шүүхийн ахмадууд уулзав

2019-03-27   |   Админ

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх "Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо, Д.Тайванхүү нар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадуудтай Захиргааны шүүхийн нэгдсэн байранд уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд  "Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо 2019 онд хийх ажлын төлөвлөгөө, хийгдсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. 
      Энэхүү ажлын дараа ахмадууд харилцан ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаараа харилцан санал бодлоо солилцлоо.