Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ёс зүйн хорооноос сургалт зохион байгууллаа

2019-03-27   |   Админ

     Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос шүүхийн захиргааны ажилчдыг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2019 оны эхний сургалтаа зохион байгуулав. Ёс зүйн хороо нь нийт 5 гишүүнтэй бөгөөд бүх ажилчдын төлөөллөөс бүрдсэнээрээ онцлог юм.  Сургалтыг Ёс зүйн хорооны дарга,  шүүгчийн туслах Х.Эрдэнэцогт удирдан явууллаа. Тэрээр сургалтын эхэнд тус хорооны ажиллах зарчим, бүтэн жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Сургалтыг “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”, “Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо, түүний ажиллах зарчим”, “Харилцаа хандлага” сэдвийн хүрээнд хийлээ.  
     Тус хорооноос шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт нь оны эхнийх бөгөөд цаашид сэдэвчилсэн сургалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.