Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Спорт өдөрлөг амжилттай болж өндөрлөв

2019-04-08   |   Админ

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт өдөрлөг” энэ сарын 06-ны бямба гаригт амжилттай болж өндөрлөв. Өдөрлөг сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын хоёр төрлөөр зохион байгуулагдлаа. “Спорт өдөрлөг”-ийн зорилго нь байгууллага хамт олны эв нэгдэл, ажилчдын эрүүл, идэвхитэй хөдөлгөөнийг бүрдүүлэх, спортод хандах идэвхи сонирхлыг өрнүүлэхэд чиглэсэн юм. Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч бүгд хамрагдсан тус тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд А.Насандэлгэр шүүгчтэй баг хамт олон тэргүүлсэн бол, гар бөмбөгийн төрөлд У.Бадамсүрэн ахлагчтай баг бусдыгаа манлайлав. Шилдгийн шилдэг эрэгтэй тоглогчоор шүүгчийн туслах Г.Булган, шилдэг эмэгтэй тоглогчоор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар шалгарлаа.