Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-04-10   |   Админ

08:30
Адмон принт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ус сувгийн удирдах газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснааршүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор шийдвэрлэв.
09:30
Ч.Ханддоржийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг гардуулж, хариу тайлбар авах зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Хурай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, талууд гомдол гаргах тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
10:00
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Л.Өлзийжаргал
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлий 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Баянхотгор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Өсөх таван эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
11:30
Хантайшир гоулд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Д.Бархасжавын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлий 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
14:00
Н.Болдхүүгийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Селена сибирь ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлий 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.