Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-04-11   |   Админ

09:00
Монголиан Тангстейн Корпрейш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00
Я.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00
Петростар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Х.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
11:30
С.Чинбатын нэхэмжлэлтэй, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
13:30
Орос ах ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад товлов.
13:30
Г.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
14:00
Оуяашиёоу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтийг буцааж шийдвэрлэв.