Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-04-29   |   Админ

10:00
Д.Хархүүгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 миунтад товлов.
10:30
Монголросцветмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТХОГ-ын Татварын улсын байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
10:30
Өрхтий трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
11:00
Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу ирээгүй оролцогчийг зайлшгүй байлцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
12:00
Улаанбаатар менежмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр “Улаанбаатар Менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Монгол Улсын эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комисст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутад товлов.
15:00
Б.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг нь ханган шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад товлов.
15:00
Чингис минералс девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
15:00
Б.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.