Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-04-30   |   Админ

10:00
Т.Жамбаажамцын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Улиастай чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Баярсконстракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
11:30
Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөв.
13:30
Өнгөт-Оюу ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
14:00
Монголиан интернэт сервис провайдер аллианс ГҮТББ, Жем нэт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа, холбооны зохицуулах хороонд   холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
16:00
П.Цэндийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
16:00
А.Амаржаргалын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
13:30
Өнгөт-Оюу ХХК-ийн нэхэмжлэлтэй, УУХҮЯ-ны ЭБМЗөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэсэхгүй болгож шийдвэрлэв. /үндсэн хэргээс тугаарлаж шийдсэн/