Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Мэдэгдэх ажиллагаа гэж юу вэ?

2019-05-06   |   Админ

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оныг “Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жил” болгон зарласан билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жил”-д зориулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу  “Медиа хөтөч-Youtube” сувгаараа дамжуулан иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж буй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний мэдээлэл зэрэг олон талын мэдээллийг нэг  дороос өгөхөөр ажиллаж байна. 
Тус шүүхийн тамгын газраас 2018 оноос эхлэн иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар танин мэдэхүйн цуврал мэдээлэл бэлтгэж хүргэхээр зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хийгдсэн 7 дахь цахим мэдээлэл, 3 дахь  нь болох “Мэдэгдэх ажиллагаа гэж юу вэ?” шторкоо та бүхэнд толилуулж байна. 
 
Та гар утсаараа үзэх бол энэ дээр дарна уу?
 
 
 
Та манай YOUTUBE CHANNEL хуудсанд зочлох бол дараах зурган дээр утасны камераар л хараад үзээрэй....