Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-05-02   |   Админ

10:00
Н.Шинэтөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов..
11:00
Олон улс судлалын дээд сургууль ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус засныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 5 дугаар сарын 09-ний 9 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
С.Дорждагвын нэхэмжлэлтэй, 
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Интернэшнл тур ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдад  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 05 дугаар сарын 06-ны 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:30
Г6Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж маргаан бүхий актыг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртлэх хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.
14:00
Еврохаус ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад   холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Оюу толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Энхсайхан, тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, хяналтын байцаагч Г.Батбаяр Д.Сансардарьмаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулав.
14:00
Интер ном ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр “Интерном” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.