Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-05-03   |   Админ

10:00
Эрдэнэс таван толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус засныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 5 дугаар сарын 10-ны 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Д.Эрдэнэцогийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулах комисст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хит-чийг зайлшгүй байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 5 дугааар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.