Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“ЭРХЭМ ШҮҮГЧ” Таныг оролцохыг урьж байна

2019-05-08   |   Админ

 
Австрали Улсын Элчин сайдын яамны ивээл дор, “Түгээмэл хөгжил” ТББ, 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, 
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 
Тамгын газраас хамтран зохион байгуулах
 
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ОРОЛЦОО” сэдэвт
зөв хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
сургалтад “ЭРХЭМ ШҮҮГЧ” Таныг
оролцохыг урьж байна.
 
Хугацаа:2019.05.13-ны өдөр 14.00-15.30
Хаана:Захиргааны шүүхийн нэгдсэн байр, Ногоон танхим