Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

2019-05-15   |   Админ

 
     Тус шүүхэд өнөөдөр 14 цагаас Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөлөө. Шүүх хуралдаан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэръяагаас гаргасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас тагалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт”-ийг хянан хэлэлцээд “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч, уг захимрамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах журмаар гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхэд ирүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 
 
     Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.