Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-05-14   |   Админ

10:00
Баярсконстракш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Заргад даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшилж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Очит-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96.1, 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Д.Эрдэнэцогийн нэхэмжлэлтэй, 
Нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулах комисст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Хүдэр хамгаалах сан ТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Э.Батсүхийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Засаг дарга, СХД-ийн Газар зохион байгуулалтын албанд  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасны дагуу шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлов.
14:00
Т.Жамбаажамцын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд   холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Ё.Шинэхишийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь заалтыг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Б.Сүхгэрэлийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчээс гаргасан гэрчийг зайлшгүй шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
15:00
Ика ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Заргад даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96.1, 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
ПЛ майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
16:00
Гүнбилэг орд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гүн билэг орд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
16:30
Д.Бархасжавын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16:30
Басмаа констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Заргад даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.