Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-05-15   |   Админ

09:00
А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, Монгол улсын их сургуулийн түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов..
09:30
Ц.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй, 
БГД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Цемент шохой ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын  Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан шинжээч томилуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Д.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Цэрэннадмидаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрэв.
10:00
С.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Химийн шингэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад   холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
ИЭСПИ сан ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасны дагуу нэмэлт нотлох баримть шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Т.Хүрэлчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13:30 минутад хийхээр товлов.
14:00
Н.Цэдэнбалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалын нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09:30 минутад хийхээр товлов.
14:00
Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, МУ-ын ерөнхий сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав..
14:00
Ц.Нарангэрэл нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 минутад хийхээр товлов.
16:00
Улаанбаатар палас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад товлов.
15:30
Б.Баяраагийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
 
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тойм