Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-05-16   |   Админ

10:00
Д.Очирбатын нэхэмжлэлтэй, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 минутад хийхээр товлов.
10:00
П.Туяагэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, БЗД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаж, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 минутад хийхээр товлов.
11:00
Х.Өлзийхоролын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
13:30
Н.Даваадоржийн нэхэмжлэлтэй, ЧД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэргийн шүүхэд маргаан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
14:30
Б.Мягмардоржийн нэхэмжлэлтэй, МУИС-ийн удирдах зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11:30 минутад хийхээр товлов.
09:00
Г.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 минутад хийхээр товлов.
14:00
Интернэшнл тур ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 13:30 минутад хийхээр товлов.