Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-01-04   |   Админ

10:00  
Э.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон хариуцагчаас дахин акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00  
Р.Мэргргэний  нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
С.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлов.
13:30
Мандал голомт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
14:00
Т.Байгонакийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:30
Дорнод содиум сульфат ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов.
.