Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-06-05   |   Админ

10:00  
Түмэн айл инвестмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30  
Фүжи холдинг ББСБ-ын  нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:00
Электрон техник ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын гуравдугаар төв эмнэлэгт  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлов.
13:30
Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбооны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Боярсконстракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Олон улс судлалын дээд сургуулийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүгчээс татгалзлыг ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
14:00
Монгол ураниум ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасны дагуу шүүх хуралдаанд шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:30
Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурорын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Доржнамжим, Ш.Номин-Эрдэнэ нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Доржнамжим, Ш.Номин-Эрдэнэ шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.