Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгч ажилчдыг үзлэг, оношилгоонд хамруулав

2019-06-06   |   Админ

 
Тус шүүхийн Тамгын газар Шүүгч, ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор  урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулдаг уламжлалтай. 
Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран  шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчдыг өвчнөөс урьдчилан  сэргийлэх, онош тодруулах зорилгоор дотор, мэдрэл, чих, хамар хоолой, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, рентген зураг, эхо, биохими, цусанд сахарын хэмжээ илрүүлэх шинжилгээ, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг зэрэгт  хамрууллаа.