Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-06-06   |   Админ

10:00  
С.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1. 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг оролцуулах шаардлагатай тул, шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30  
Баян хишиг хараа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн зөвшөөрөл олгох комисст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч “Баянхишиг хараа” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.3, 96 дугаар зүйлийн 96.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Жинерал экспедишн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 96 дугаар зүйлийн 96.18 96.2, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Тулга-Энх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүсэлтээр шүүх хуралдааныг  хойшлуулж 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.