Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-06-07   |   Админ

09:00  
Ван юүэли нэхэмжлэлтэй, Гаалийн улсын байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов.
09:00  
Бодь электроникс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг тус тус үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Бүрэн цутгамал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчид  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Сити комершил ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
П.Батбаярын нэхэмжлэлтэй, Төмөр зам дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч Цагдаагийн ахлах ахлагч П.Отгонсүрэнд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Нано интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч м.Наранцэцэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Зөрчилын тухай хуульд заасны дагуу 500,000 төгрөгийн торгууль оногдуулав.