Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

БНСУ-ЫН ОЮУТНУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2019-06-27   |   Админ

БНСУ-ын Сүншил их сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн 3 багш, 39 оюутан Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочиллоо. Тус сургуулиас жил бүр Монголын цөлжилтийн эсрэг Солонгос- Монгол оюутнуудын хамтарсан “Олон улсын байгаль орчны форум”-ыг зохион байгуулдаг уламжлалтай аж. Энэхүү форумын хөтөлбөрийн хугацаанд ирээдүйн эрх зүйчид маань Монголын өмгөөлөгчдийн холбоо, Захиргааны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж монголын хууль, эрх зүйн орчны талаарх ойлголтоо нэмэгдүүлэх юм байна. 
Оюутнууд шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх хуралдааны танхим, “Нээлттэй танхим”, “Шүүхийн үйлчилгээний төв”, “Ногоон танхим” зэрэгтэй танилцсан юм. Мөн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус шүүхийн ОНХМ Ж.Амаржаргал өглөө. Энэ үеэр  сурагчид “Монгол улсын шүүхтэй танилцах боломж олгож, мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх хуралдааны “Ногоон танхим маш их таалагдлаа” хэмээж байв.