Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Бясалгал, түүний ач холбогдол сэдвээр сургалт зохион байгуулав

2019-07-03   |   Админ

Монгол Улсад Захиргааны шүүх үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд  “Хамтын ажиллагаа 2019” аян 
 
 
     Тус шүүхийн Тамгын газраас “Хамтын ажиллагаа 2019” аяныг эхлүүлээд байгаа билээ. Хамтдаа хөгжье уриан дор  салбар бүртээ танигдсан нэр хүндтэй лекторуудын хувь хүний манлайлал, хөгжил төвтэй олон талт сургалт, лекцийг өөрийн болон орон нутгийн шүүхийн захиргааны ажилчдад үр дүнтэй хүргэх зорилготой аяны энэ удаагийн зочин илтгэгчээр Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв уригдлаа. 
 
     Тэрээр “Нийгмийн хөгжлийг дагаад стресс, бухимдал ихэссэн энэ үед гадны сөрөг халдлагаас өөрийгөө хамгаалах нэг чухал хэрэгсэл бол бясалгал юм. Бясалгал хийх нь тийм ч хэцүү биш. Өөрийгөө сонсохоос л эхэлнэ” гээд “Бясалгал, түүний ач холбогдол” сэдвээр сургалт, мэдээлэл өгсөн юм. Мөн бясалгал хэрхэн үр дүнтэй хийх аргыг зааж, сургалтад хамрагдсан захиргааны албан хаагчид тус бүр бие даан 20 минутын турш бясалгал хийх арга заасан юм.  
Энэ удаагийн сургалтад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олон онлайнаар холбогдон, хамтран оролцлоо.