Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-07-02   |   Админ

10:00
Гангар инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн итгэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, Хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
10:00
Анх тамир ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
11:30
Сант сургууль ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30  
УБ транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын гаалийн улсын байцаагч Ж.Тунгалагт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлов. 
13:30  
Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:00
Жуулчин монгол наадам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад товлов.
14:00
Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус удирдлага болгон шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 хийхээр товлов.
14:00
Гангангялбаа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад товлов..
15:00
Жэй Эм Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Хоролсүрэн, М.Баттуулд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2, 54.1.3-т тус тус заасны дагуу гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.