Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-07-03   |   Админ

09:30
Мастер солюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.12-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:00
Ургах морин элс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсгийг баримтлан нэмэлт баримт хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүх хухралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны10 цаг 00 минутад товлов..
11:30
Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30  
Арева монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын ахлах байцаагч Д.Батжаргал, байцаагч Б.Төгсжаргалд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
12:00  
МЦУУ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 106.3 106.3.11-т тус тус заасныг баримтлан дахин шинэ акт гаргахыг даалгаж 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв. 
13:30
Монголросцвентмет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-н Татварын улсын байцаагч Т.Заяахишиг, Ж.Эрдэнэтуул нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т тус тус заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсгийг баримтлан нэмэлт баримт хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
14:00
Магнай Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.Мөнгөнцэцэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэмэлт баримт хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүх хухралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
14:00
Улаанбаатар Палас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэмэлт баримт хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 цагт хийхээр товлов.