Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-07-08   |   Админ

10:00
Эрин интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөний газрын УТОХГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00
Л.Баасанжаргалын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Скай хайпермаркет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэнд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй учраас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
10:00  
Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов. 
11:00  
Шунхлай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Халиунад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг үндэслэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв. 
11:00
Ард Секьюритиз ҮЦК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:00
Ганган гялбаа ХХК-ийн нэхэмжлэлтэй, МУЗГ, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Т.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
11:30
"Оуяашиёоу" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.5, 133.6-д заасны дагуу хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр товлов.
13:30
Жи Пи Эф ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч Д.Ганбат, З.Базарсүрэнд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Монгол улсын эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/ -т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
14:00
Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Энхсайхан, тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, хяналтын байцаагч Г.Батбаяр Д.Сансардарьмаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Ай ай Жи Эй эй ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15:00
Ангараг чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчыг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
 
 
15:00
А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, Монгол улсын Их Сургуулийн түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг