Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Хамарын хийд” шашны байгууллагаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв

2019-07-08   |   Админ

      “Оуяашиёоу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэрэгт “Хамарын хийд” ШБ-аас гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. “Хамарын хийд” ШБ-аас “Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн учраас 2009 онд цуцлагдсан Хамарын хийд орчмын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд сэргээсэн нь илт хууль бус хэмээн үзэж, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр зайлшгүй оролцох ёстой “Хамарын хийд” шашны байгууллагыг оролцуулаагүй гэх үндэслэл бүхий нэхэмжлэл” шүүхэд гаргасан юм. 
      Уг хүсэлтийг шүүхээс хянаж үзээд анхан шатны шүхийн 2017 оны долдугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр “Оуяашиёоу” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээснийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.