Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-08-06   |   Админ

08:00
 Ж.Батсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 09-ний 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
А.Өнөржаргалын нэхэмжлэлтэй, Эрүүл Мэндийн яамын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хүний нөөцийн мэргэжилтэн н.Оюунчимэгийг гэрчээр асуух шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Л.Ишжамцын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106. дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
11:30
Жаст-Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрслдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.. 
12:00
Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугнаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон.
13:30
Б.Батгэрэлийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд ирээгүй оролцогчыг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 16-ний 09 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Номин тав трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг нэгтгэхээр, шүүх хуралдааныг товыг жич товлохыг мэдэгдэв.