Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-08-09   |   Админ

10:00
УУ Сод ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22.4, 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг 08 дугаар сарын 23-ны 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Тэлмэн констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Налайхын Дулааны станц ТӨХК-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
15:20
Т.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
15:00
С.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Бат-Сүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт зааныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.