Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-02   |   Админ

09:40
Витафит Инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад товлов. 
10:00
Мах экспорт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулах, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
10:00
Д.Одонтуяагийн нэхэмжлэлтэй, Баязүрх дүүргийн 24-р хорооны Иргэдийн Нийтийн хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
10:30
С.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11:00
“Багануур ус” ОНӨААТУҮГ-ын нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Э.Номинд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Ангараг чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг үндэслэн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:30
Петростар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Лхамд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг үндэслэн Б.Мөнх-Эрдэнээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Т.Энхжаргалын нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүхээс шаардсан баримт ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг жич товлов.
13:30
Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, Шинжлэх Ухааны сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг тус тус баримтлан нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 13 цаг 30 минутад товлов. 
13:30
Г.Базархүрэлийн нэхэмжлэлтэй, Эрүүл Мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахаа илэрхийлсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг захирамжийг хянаж ирэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
13:30
М.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.. 
14:00
Т.Энхжаргалын нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүхээс шаардсан баримт ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг жич товлов.
14:00
Мөнхийн баян гал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр, ХУД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Энхтуяад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулах болон хариуцагчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
14:00
Ультрасоник ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Цэрэнсодномд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутад товлов. 
14:30
Мандал голомт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Цэрэнсодномд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутад товлов.
15:00
"Барс-Импекс" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов.
15:30
Ц.Энхбаярын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдэд хэргийн материал танилцуулах болон шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 11 цаг 00 минутад товлов.