Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-04   |   Админ

09:00
Вюртмонголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ, Д.Отгонцэцэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутад товлов.
10:00
П.Долгормаагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
10:30
М.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Новел лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн Зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Гантуяад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:30
Эф Пи Эм Эм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-н Татварын улсын байцаагч Ц.Энхнаран, Б.Батмөнх нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад товлов.
11:30
Намдолдэнчэнлин хийд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов. 
12:00
Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16цаг 30 минутад товлов.
13:30
Тэнгритерра Ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов. 
13:30
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
13:50
Б.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Бапкер ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:30
Д.Лувсанцэрэн нарын нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Э.Номинд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
15:00
Буурал сутай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлов.
15:30
Э.Хишигжаргалын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн, төлөө газрын улсын байцаагч Ш.Зулмөнхөд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
16:00
Чандмань СӨХ-ны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.