Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-09   |   Админ

09:00
Н.Гантулгын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Халиунаад холбогдох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
09:00
Домогт угсаа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
09.30
Номин Констракшин ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 91дүгээр зүйлийн 91.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
10:00
Эм Эм Жи капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Хянан шалгагч улсын байцаагч Ш.Ганхуягт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Бөхөг түргэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:00
Н.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагт хийхээр товлов.
10:00
Н.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, Хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан талуудаас хэргийг тусгаарлах хүсэлт өгсөн тул хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:00
Өдрийн мэдээ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
М-Си-Эс-Кока-Кола ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан талуудаас хэргийг тусгаарлах хүсэлт өгсөн тул хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:30
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Магнайжавын нэхэмжлэлтэй, Автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнэд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
11:00
Ч.Дэмбэрэлсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 91.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
11:30
“Хардун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулав.
12:00
Буурал сутай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад товлов.
13:30
Очит-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, Монгол улсын Их Сургуулийн түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан гэрч асуух, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Д.Хоролдамбын нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлов. 
14:00
Ард даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн Зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Өнөрболдод холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Сансармаад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
14:00
Б.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.3-т заасныг тус тус үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Пегматит майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулав.
14:00
Улсын их дэлгүүр ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Нямдаваад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
14:00
ЛГБТ төв ТББ-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
14:30
Уян ган ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
15:00
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
15:00
Металл энд вүүд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Мөнхчимэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
15:00
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагч Б.Ганзоригт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлтийг ханган Монгол Улсын Засгын газрын Хэрэг эрхлэх газрыг гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэгч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов
15:30
Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
15:30
Тулга энх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Хянан шалгагч улсын байцаагч Ш.Ганхуягт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулав.
15:30
Ц.Нарангэрэл нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.
15:30
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Цэндхүүд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.