Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Иргэний эрх зүйн 2014 оны сургалтын гарын авлага хэвлэгдлээ

2016-11-30   |   Админ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт явуулах иргэний эрх зүйн сургалтын 2014 оны гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэ жилийн сургалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй ба эвлэрүүлэн зуучлал” гэсэн сэдвээр явуулж байгаа бөгөөд  сургалтын гарын авлагыг  шүүгч -багш болон Японы зөвлөх багш нар боловсруулж  Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” –н санхүүжилтээр хэвлэн гаргажээ.