Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-13   |   Админ

09:30
Масс ТВ-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
10:00
Н.Төрбатын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
10:00
Майндтэч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Мөнхтөр, Д.Отгонцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Тайшен девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсөв хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.Сарангэрэлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
10:00
П.Раднаабазарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
10:00
Д.Хоролгаравын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаарзүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар гэрч асуух зайлшгүй шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
10:30
Ц.Намирын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлов.
10:30
Барс импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Интернэйшнл СОС Монголиа Лимитед ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-н Татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Л.Нарантуяад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:00
Интердесижн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Наранцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:30
Амирлан тур ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
13:30
Бумбатын гол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж, нэмэлт нотлох браимт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
С.Отгонсүрэн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлов.
14:30
Бугатын ам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч М.Гангамаа, Б.Нарангэрэл нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
14:30
Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн Зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Цэдэндамбад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
14:30
Магнай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
15:30
Мэдээллийн холбооны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.