Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-16   |   Админ

09:30
С.Батсүхийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Мөнхийн баян гал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр, ХУД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Энхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10.00
Мах экспорт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-Т заасныг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 32.6-д заасныг баримтлан нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.
10:00
Петростар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Лхамд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Т.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв..
10:00
Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Ц.Энхбаярын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв..
11:30
Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Төмөржин трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11:30
Сэрүүн ой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв.
11:30
М.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 
11:30
Ти ай ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Н.Цолмонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв..
12:00
Эрдэм Денвер Оюун ухаан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв..
13:30
Монгол Улсын Эрдмийн Их сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Б.Ван Юүели-ийн нэхэмжлэлтэй, Буянт ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Б.Алгирмаад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Витафит Инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт хангалттай ирээгүй.
14:00
Б.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:10
Монгол кино нэгтгэлийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв.
14:30
Евро од финанс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:30
Жем мүүн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх бүрэлдэхүүн давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
14:30
Эх голомтын илч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим Хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хийхээр товлов.
15:00
Атар өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн Б.Болормаад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт хийхээр товлов.
15:00
УНК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв.
15:00
С.Дашдуламын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир хойшлуулж шийдвэрлэв.
15:00
Монголын алтан аялал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан уг хэрэг Давж заалдах шатны шүүх рүү явсан тул хойшлуулж шийдвэрлэв.
15:30
Т.Баярын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны ИНХ-ын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
15:40
О.Батбаярын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг үндэслэн шүүх бүрэлдэхүүн давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулав.
16:00
Ариг банкны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Цэнгэлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
16:00
Ультрасоник ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Цэрэнсодномд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн гэрчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:00
Эм Эм Жи капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Хянан шалгагч улсын байцаагч Ш.Ганхуягт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-т заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Хянан шалгагч улсын байцаагч Ш.Ганхуягийн гаргасан шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.