Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-17   |   Админ

09:00
Монголиан интернэт сервис провайдер аллианс ГҮТББ, Жем нэт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нотлох баримт гаргуулах , нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
09:00
Тэнгэрлэг үсэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Бүжинлхамд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10.00
Ойн бирж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Хоролсүрэн, М.Баттуул нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ойн бирж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Ц.Хоролсүрэн, М.Баттуул нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Хос фрэндс констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.Сүрэнтамжид, М.Алтанцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир хойшлуулж шийдвэрлэв.
10:00
Бапкер ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Шүүгчийн захирамжид гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн.
10:00
Магнай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-н Татварын улсын байцаагч М.Алтангэрэл, П.Отгонсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Хэлиосхилл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Тэнгритерра ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
А.Өнөржаргалын нэхэмжлэлтэй, Эрүүл Мэндийн яамын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:00
Жэй Эм Си Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 00 минутад товлов.
11:30
Онч шийдэл төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:30
Чандмань СӨХ-ны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. 
11:30
Сүхбаатар тохижилт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн гуравдагч этгээд Чингис хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:40
Дөл буян ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Улаанбаатар синема ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга Хот Байгуулалтын яам, Нийслэлийн Хот төлөвөлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан "Эко констракшн" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Өү Энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, -т заасныг тус тус үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаах тухай хүсэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
13:30
Шунхлай групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. 
13:30
Сүүлт гранд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
14:00
Дүнжингарав ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх рулдааанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
14:00
Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-д заасныг баримтлан шүүхийн үзлэг хийлгэх, маркшейдерийн хэмжилт хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт цуглуулах, өмгөөлөгч авах хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэв. Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. / Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй тул шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн/.
14:00
Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
14:00
Л.Ганчулууны нэхэмжлэлтэй, Монголын хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Ё.Нямцоогийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч 
Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Хэргийн материалтай танилцах” хүсэлт болон гуравдагч этгээдээс гаргасан “Гэрч асуулгах” хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
15:30
Тулга констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орон сууц НААУГ-ОНӨААТҮГ газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны.
16:00
Атар өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн Б.Болормаад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг үндэслэн гомдлыг хангаж шийдвэрлэв.