Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-09-18   |   Админ

09:00
Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт шаардсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. /товлоогүй/.
10:00
М.Батзоригийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Бүжинлхамд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 миунтад хийхээр товлов.
10.00
М.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв./Товлоогүй/.
10:00
Ц.Доржийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааныг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг удирдлага болгон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. /товлоогүй/
10:30
Х.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, ОБЕГ, СХД-ийн ОБ-ын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Алтай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
12:00
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Мон аналитик ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
ЗХШХШТХ-ын 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нотлох баримт ирээгүй учир хойшлуулж шийдвэрлэв./Товлоогүй/
14:00
Дархан монгол ногоон нэгдэл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, МУ-ын ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүний шүүгчдийг татгалзсан тул шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэтэл хуралдааныг хойшлуулав. 
14:00
Лувсанцэрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б_Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав. /Товлоогүй/.
14:00
Ө.Энхтөрийн нэхэмжлэлтэй, ХЗДХ-ийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг үндэслэн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр үргэлжлүүлж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийхээр товлов..
14:00
Нью стандарт ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч  Ц.Мөнхзул
Захиргаанй хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:30
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Цэндхүүд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Намдолдэнчинлэн хийдийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.