Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн үйлчилгээнд “Чанарын менежментийн тогтолцоо- ISO 9001:2015” олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж байна

2019-10-01   |   Админ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачлагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаа, үйлчилгээндээ Чанарын  менежментийн тогтолцоо-ISO 9001:2015 олон улсын стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдлаа. 
 
 
Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 05 дугаар 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон “Монсертф” ХХК, “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв” зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллалаа. 
 
ISO 9001 стандарт нь байгууллагыг удирдах
- Шилдэг арга хэрэгсэл
- Дэлхийн стандарт
- Шилдэг тогтолцоо юм. 
Энэхүү стандартыг зорилго нь хэрэглэгчийн шаардлагыг хангаснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой.  
 
 
Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй "Монсертф” ХХК нь дэлхийн стандартын ууган байгууллага болох Британы Стандартын Байгууллага (BSI)-ын Монгол дахь төлөөлөгч, олон улсын АНКА ГЛОБАЛ консерцум (Турк , Австри , Франц , Энэтхэг )–тай, Франц улсын баталгаажуулалтын байгууллага болох Афнор группын Монгол Улс дахь төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллага юм. 
 
Тамгын газрын ажлын хэсэг нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 
 
 
 
Үүнд:
 
 
- 1 дүгээр үе шат буюу Gap шинжилгээ-Бид хаана байна вэ?
Хууль эрх зүйн болон бусад шаардлага, удирдамжийг ойлгох, суурь шинжилгээ, нөөцийн шаардлагууд, төслийг баталж мэдээлэх, 
 
 
 
 
 
- 2 дугаар үе шат буюу Хэрэгжүүлэх шатны хүрээнд: 
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төслийг дэмжих, хянах зэрэг асуудлаар зөвлөх үйлчилгээний дагуу Дотоод аудит, гадаад аудит, Чанарын гарын авлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг цогц сургалтыг авлаа.  
 
 
Цаашид шүүхийн Тамгын газар гуравдугаар үе шат буюу Удирдан сайжруулах ажлын хүрээнд хяналт, хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ, удирдлагын дүн шинжилгээ, сайжруулалтыг хийж, дотоод аудит хийх бэлтгэл ажлаа ханган PDCA 
/Төлөвлө-хий- шалга-арга хэмжээ ав/ хийхэд бэлэн болоод байна.  
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар