Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-10-02   |   Админ

09:00
ДДМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын байцаагч Д.Хуланд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасны дагуу гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
09:00
Улаанбаатар палас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов.
09:00
Зорчигч тээврийн нэгдэл ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Сундуй, Д.Хатанбаатар нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлов. 
09:00
Т.Жамбаажамцын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлов.
10:00
Өмнийн говийн хар алт  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газар, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов..
 10:00
С.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов.
10:00
П.Давхарбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Ц.Доржийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-ын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:30
Алтай трест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов.. 
11:00
Б.Галцогийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн ИТХ-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товлов. 
11:00
Скай хайпермаркет  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн стандарт чанарын хяналтын байцаагч Д.Должинсүрэнд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д тус тус заасны дагуу гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
Т.Ганболдын нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:00
Шиндантоги ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Нарангэрэл, О.Мөнхчулуун нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
12:00
М.Нямжав прокурорын нэхэмжлэлтэй, Байцаагч А.Мөнхцэцэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шидйвэрлэв.. 
13:30
Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, Шинжлэх Ухааны сайдад холбогдох маргаан Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 00 минутад товлов. 
14:00
Койот Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, “Койот трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ө.Авдулмулек, А.Түмэнжаргал нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов. 
14:00
Ч.Дэмбэрэлсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлов. 
14:00
Ичит Ихт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны СХЭГ-ын СХЖХ-ийн улсын байцаагч Н.Батбаатар, О.Энхжаргал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Ө.Батбаатар нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад товлов. 
15:00
Намдолдэнчинлэн хийд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Намдолдэнчэнлин хийд" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
15:00
Батсээр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
15:30
Каркас ХХК-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Татварын улсын байцаагч Х.Пүрэвт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "Каркас" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16:00
З.Үүрцайхын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, нэмэлт нотлох баримт цуглуулах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, З.Үүрцайхын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.