Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-10-03   |   Админ

09:00
УУ сод ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад товлов.
09:30
Мастер тайм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Г.Ариунтамирт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д тус тус заасны дагуу гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв..
09:00
Өдрийн сонин ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Өдрийн мэдээ" ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
09:00
Б.Одонтуяагийн нэхэмжлэлтэй, Баязүрх дүүргийн 24-р хорооны Иргэдийн Нийтийн хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуула, хариуцагч өмгөөлөгч авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлов.
10:30
Тулга констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 10 цаг 30 минутад товлов.
11:30
Н.Өлзийбаярын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/ Дэд бүтцийн хяналтын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлов.
 11:30
Монгол ураниум ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад товлов.
13:30
Т.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад товлов.
13:30
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэгчимйн нэхэмжлэлийн шаардлагыг бүзхэлд нь хангаж шийдвэрлэв.
14:00
М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минут хийхээр товлов. 
14:00
Ө.Энхтөрийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн ИТХ-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
15:00
Буурал сутай  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15:30
Ц.Намир нарын нэхэмжлэлтэй, Сонинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлов.